THE SECRET TO A LIFE FULL OF HAPPINESS - Шинэ бичлэгүүд http://happy-happy-life.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 30 Apr 2009 16:18:25 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Тэвчээр]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=178644 Хөрш чинь танд үргэлж төвөг учруулж, түүгээр ч барахгүй таныг үзэн яддаг гэж төсөөлье. Хэрвээ та өөрийгөө хянаж чадалгүй түүнийг хариу үзэн ядаад эхлэх юм бол, таны ходоод муудаж, эрүүл сайхан нойр чинь нойрны эм хэрэглэсэн хиймэл нойроор солигдох болно. Түүгээр барахгүй та сүүлдээ нойрны эмнийхээ хэмжээг нэмэгдүүлж, энэ нь таны биеийг хордуулаад зогсохгүй зан аашинд чинь хүртэл нөлөөлж, хуучны найз нөхөд чинь танайд зочлон ирэхээ ч больж юуны магад. Мөн энэхүү сэтгэлийн таагүй байдал таны цагаан үсний тоог олон болгож, нүүрний чинь үрчлээг нэмэгдүүлж яваандаа бусад талаар ч таны эрүүл мэндийг муутгах нь дамжиггүй. Таны ингэж доройтохыг хараад таны хөрш өөрөө ямар ч хохиролгүйгээр таныг ялсандаа үнэхээр сэтгэл нь ханаж түүний хүсэл биелэх болно.

Харин та хөршийнхөө энэхүү тааламжгүй хандлагад анхнаасаа авталгүй урьдын адил баяр хөөртэй, тайван байвал та эрүүл саруул байгаад зогсохгүй урьд өмнөхөөсөө ч илүү олон найз нөхөдтэй болж, амжилт бүтээлээр дүүрэн гялалзах болно. Таны ингэж урьд өмнөхөөсөө ч илүү гялалзаж байгааг хараад хөрш чинь сэтгэл зовж улам л таагүй болох вий. Энэ бол таньд төвөг уддаг хөршдөө хариу барих хамгийн ухаалаг алхам мөн билээ.

Yүнийг би тоглоом шоглоомоор дурьдсангүй, учир нь надад иймэрхүү хувийн туршлага нэлээд бий. Цөөн хэдэн азгүй тохиолдлыг эс тооцвол, би иймэрхүү нөхцөл байдалд тайван хандаж чаддаг бөгөөд энэ нь ихээхэн ач тустай байдаг юм. Илүү тэвчээртэй хүлээцтэй байх нь сул доройн шинж огт биш харин хүч чадалтайн шинж гэж бодох хэрэгтэй.



[...]]]> Thu, 30 Apr 2009 16:18:25 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=178644 <![CDATA[Сэтгэл хөдлөл]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=178641 Заримдаа бид бүхий л зүйлд итгэл найдваргүй болж, ёс суртхуунаа алдаж, тэр бүү хэл юу ч хийх хүсэлгүй болдог. Хэрвээ та иймэрхүү байдалд орвол, өөрийигөө амжилтанд хүргэх боломж бололцоонуудыг дахин нэг сануулаад үзээрэй.

Та өөрийн чинь оюун санаа таны удирдлагаар хэрхэн хурдтай өөрчлөгдөх чадвартай гэдгийг мэдэрч, удахгүй эдгээр сөрөг бодлуудаасаа бүрмөсөн салж чадах болно. Иймээс уйтгар гуниг, сэтгэлийн шаналалд автах бүртээ тархин доторх бодлуудаа зогсоож, байдлыг сайжруулах боломж бололцоонуудыг бодох хэрэгтэй.

Хүний сэтгэл хөдлөл гэдэг маш хүчтэй бөгөөд бид энэхүү сэтгэл хөдлөлдөө дийлдэж, улмаар өөрсдөдөө ихээхэн хор хохиролыг учруулах үе байдаг. Ийм учраас хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүрэн эзэмдэхээс сэргийлж, аль болох түүнийг хол байлгахад өөрийнхөө оюун санааг дасгалжуулах хэрэгтэй. Жишээ нь бид хор шар, уур уцаар, үзэн ядалтанд автагдах үед “Шарандаа би илүү их хүчтэй, шийдмэг, түргэн шуурхай болж байна.” хэмээн боддог. Гэвч сайн тунгаагаад үзэх юм бол ингэж гарч ирсэн хүч чадал удаан үргэлжлэхгүй нь тодорхой байдаг. Харин энэхүү сөрөг сэтгэл хөдлөлөөр бий болсон энерги нь бидний нөхцөл байдалд бодитойгоор дүгнэлт өгөх саруул ухааныг маань мохоож байдаг.



[...]]]> Thu, 30 Apr 2009 16:17:29 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=178641 <![CDATA[Өөртөө итгэх итгэл ба бардам зан]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=178640 Өөртөө итгэх итгэл гэдэг хамгаас чухал. Харин үүнийг яаж хөгжүүлэх вэ? Yүний тулд өөрийн оюун санаандаа бүх хүмүүс адилхан бөгөөд бүгдэд нь ижил чадвар бий гэдгийг хатуу ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ бид, “би үүнийг чадахгүй дээ”, “би амжилтанд хүрэхгүй дээ” гэх мэт гутранги үзэлтэй байх аваас бид өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж чадахгүй. Бусад хүмүүстэй өрсөлдөж чадахгүй гэдэг бодол бол уналтанд хүргэх анхны алхам юм. Тийм болохоор хуулийн хүрээнд бусдад хор хүргэхгүй хэмжээний өрсөлдөөн нь дэвжин дээшлэх зөв арга юм.


[...]]]> Thu, 30 Apr 2009 16:14:32 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=178640 <![CDATA[Харааны өнцгөө өргөсгөе]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=151633 Та бүхэнд нэгэн зүйлийн тухай ярья. Юу гэхээр аливаа юмс үзэгдлийг (асуудлыг) алсын хараатайгаар харж, олон талаас нь бодох тухай юм. Yүний тулд бид аливаа асуудлыг бүх өнцгөөс нь харах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Бид ихэвчлэн ямар нэг асуудалтай тулгарахаараа түүнийг өөрийн өнцгөөр л хардаг ба ингэснээрээ тухайн асуудлыг өөр олон өнцгөөс харах боломжуудыг орхигдуулдаг. Ийм хандлага нь голдуу сөрөг үр дүнд хүргэдэг.

Аливаа асуудлыг илүү өргөнөөр харж, улам сайн ойлгохыг хичээх болвоос энэ нь бидний гэр оронд маань ч ихээхэн өөрчлөлтийг авчрах юм. Заримдаа ердөө л маш жижиг зүйлээс болоод эхнэр, нөхөр хоёрын дунд эсвэл эцэг эхчүүд, хүүхдүүдийн хооронд маргаан өрнөдөг. Хэрвээ чи асуудлыг ганцхан өөрийнхөө өнцгөөр хараад, даруйхан шийдэлд хүрье гэвэл хэрүүл, маргаан хийх нь хамгийн хялбар арга мөнөөс мөн билээ. Хэрвээ асуудалд илүү уужуу ухаанаар хандах юм бол бидэнд тулгараад байгаа проблемыг ноцтой үр дүнд хүргэлгүй, харилцан ярилцаж ойлголцож болох юм байна гэдгийг мэдэх болно. Ингэснээр бид гэр бүл, түүнчлэн өөрийн амьдарч буй нийгэм дотроо ч гэсэн хүчирхийллийн бус найрсаг сайхан уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой болох билээ.

]]>
Mon, 09 Mar 2009 16:57:10 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=151633
<![CDATA[ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=150739 Хайрыг зүрхэндээ бас алгандаа ч ургуулсан ээж минь шидтэн

Харцаараа толгойг миньтасалсан ээж минь илдтэн

Хайраар өлгийдөж намайг төрүүлсэн миний ээж ачтан

Хан хорвоогийн ганцхан шүтээн минь, МИНИЙ ЭЭЖ БУРХАН...

 

Ээждээ болон миний блогоор зочилсон бүх эмэгтэйчүүддээ хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

]]>
Sat, 07 Mar 2009 11:22:45 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=150739
<![CDATA[Бусдыг халамжлахуй]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=150716
Бидний бүх асуудал мөнгө эсвэл материаллаг зүйлсээр шийдэгдэнэ гэж бодвол тэр буруу. Өөрөөр хэлбэл сайн сайхан зүйл ердөө л гадны ямар нэг зүйлээс урган гарч ирнэ гэж найдах нь бодит амьдралаас ихээхэн хөндий байгаагийн шинж. Мэдээж мөнгө төгрөг болон материаллаг зүйлс амьдралд чухал боловч бидний дотоод хүч болон эерэг оюуны хандлага адилхан чухал юм гэдгийг санаж явах хэрэгтэй.

Энд би хүмүүний сайхан чанар ба хүний үнэ цэний тухай дурьдмаар байна. Бид энэхүү үнэ цэнийг нэг нэгийгээ халамжлах, хоорондоо хамтрах зэргээр улам өсгөн нэмэгдүүлж чадах юм. Түүнчлэн бид бусдын эрхийг хүндэлж сурах хэрэгтэй бөгөөд түүгээрээ бид бидний ирээдүйн аз жаргал, сайн сайхан маань нийгмийн бусад гишүүдээс нягт хамааралтай болохыг илүү сайн ойлгодог болж байгаа билээ.



[...]]]> Sat, 07 Mar 2009 09:18:55 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=150716 <![CDATA[Эерэг оюуны хандлага]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=149501 За хэдэн бичлэгээ Далай ламын сургаалиас бичие гэж бодлоо.

 

Аливаа хүн аз жаргал, сайн сайхныг эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг хүсдэг нь хүний төрөлх чанар мөн билээ. Ийм ч учраас хүний амьдралын зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч гэж хэлж болно. Хүн бүрт өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан чадвар байдаг бөгөөд энэ чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж авч чадна хэмээн би итгэдэг.
[...]]]> Wed, 04 Mar 2009 15:47:29 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=149501 <![CDATA[Сар шинэдээ сайхан шинэлээрэй.]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=146105

 

    Эрхэм хүндэт ах эгч, анд найз та бүхэн минь даага далантай, бяруу булчинтай, онд мэнд тарган тавтай сайхан хаваржиж байна уу?
    Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн мэндийг хүргэхийн ялдамд ирж буй ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе!

ХОТОЛ ОЛНООРОО САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

]]>
Mon, 23 Feb 2009 17:09:12 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=146105
<![CDATA[...]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=145959 http://stat.gogo.mn/news/20080319/pregnant-middle.jpg

 

Хав харанхуй ертөнцөд
Гэрэл нэмсэн миний үр
Газар дээр гишгэж чадалгүй
Голомтоос минь явлаа


[...]]]> Mon, 23 Feb 2009 09:54:08 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=145959 <![CDATA[Amidral...]]> http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=145958 Horvood hun irehdee

Uuruu uilj busdiig amraadag...

http://i238.photobucket.com/albums/ff285/gangem_2010/257497d845hb74mc.jpg

 

Ariun biendee suunii uner shingeej

Aav eejiinhee hairand ulgiiduulj hun bolno

[...]]]> Mon, 23 Feb 2009 09:52:13 +0800 http://happy-happy-life.blog.banjig.net/post.php?post_id=145958