Харин та хөршийнхөө энэхүү тааламжгүй хандлагад анхнаасаа авталгүй урьдын адил баяр хөөртэй, тайван байвал та эрүүл саруул байгаад зогсохгүй урьд өмнөхөөсөө ч илүү олон найз нөхөдтэй болж, амжилт бүтээлээр дүүрэн гялалзах болно. Таны ингэж урьд өмнөхөөсөө ч илүү гялалзаж байгааг хараад хөрш чинь сэтгэл зовж улам л таагүй болох вий. Энэ бол таньд төвөг уддаг хөршдөө хариу барих хамгийн ухаалаг алхам мөн билээ.
Yүнийг би тоглоом шоглоомоор дурьдсангүй, учир нь надад иймэрхүү хувийн туршлага нэлээд бий. Цөөн хэдэн азгүй тохиолдлыг эс тооцвол, би иймэрхүү нөхцөл байдалд тайван хандаж чаддаг бөгөөд энэ нь ихээхэн ач тустай байдаг юм. Илүү тэвчээртэй хүлээцтэй байх нь сул доройн шинж огт биш харин хүч чадалтайн шинж гэж бодох хэрэгтэй.
"Тэвчээр" цааш унших »



